Дорнод аймгийн Баяндун сум

Дорнод аймгийн Баяндун сум

Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Шүүх хуралдаан болов

2017-11-13

           Аймгийн Засаг дарга, аймгийн ИТХурал,  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Трожан холдинг ХХК, Аурора инвестмент ХХК-иуд Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн билээ. Шалтгаан нь 2015 онд тус хоёр аж ахуй нэгж Түргэн багийн Баянгол, Түргэн голын адагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд дээрх байгууллагуудаас татгалзсан санал явуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэхдээ аймгийн Засаг даргын 134 тоот захирамж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 02 тоот тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж Трожан холдинг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Аурора инвестмент ХХК-ийн шүүх хурал мөн өдөр болох байсан боловч нэхэмжлэгч талаас нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан 2017 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлогдсон. 2017 оны 11 дугаар сарын 10-ны өдөр Аурора инвестмент ХХК-ийн шүүх хуралдаан болж Аурора инвестмент ХХК-ийн нэхэмжлэлийг мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарлаа. Шүүх хуралдаанд аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн ИТХурлын дарга Л.Хишигтогтох, сумын ИТХурлын дарга Б.Баатарцогт, ИТХурлын нарийн бичгийн дарга Ч.Хатанзориг, Онон,Улз сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох, Түргэн багийн Засаг дарга Ж.Цэвэгжав нар оролцлоо. Дээрх аж ахуй нэгжүүдийн хүссэн талбай нь Түргэн, Баянголуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай байсан нь шүүхийн шийдвэр хариуцагчийн талд гарах гол шалтгаан байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%