Дорнод аймгийн Баяндун сум

Дорнод аймгийн Баяндун сум

Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид хуралдав

2017-06-19

          Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 06 дугаар сраын 15-ны өдрийн 10 цагт хурлын даргын албан өрөөнд хуралдав. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 1.Шагналд тодорхойлох тухай, 2. Хөрөнгө шилжүүлэх тухай, 3. Хуралдааны тов зарлах тухай, 4.Асуулга / МЭҮТасаг / , 
           Яргай, Хайрхан, Наран багаас нийт 5 иргэнийг төрийн дээд одон медаль Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар тодорхойлов.
            Мөн сумын Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөнөөс балансаас балансад Тээгийн гүүр, Хайрхан багийн гүүр, Халуун усны барилга зэргийг шийлжүүлэхийг дэмжив. 
           Сумын иргэдимйн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 10 цагт Иргэний танхимд хуралдуулахаар батлав. Хуралдаанаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны хагас жилийн ажлын тайлан, Сумын Засаг даргын 2017 оны хагас жилийн ажлын тайланг хэлэлцэнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%